#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-11-07
Yes, we can?
Америк орны үлгэр дууриалал гэж сонин эд байгаа юм шүү. Хэдийгээр Обама ялсан нь дээр байсан мэт боловч учир зүггүй мэгширтэл уйлаад л, миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ тэр гээд ярилцлага өгөөд байгааг харах муугүй инээдмийн жүжиг үзсэнээс хавьгүй дээр юм.
Кениа улсын ерөнхийлөгч нь 11 сарын 6-ны өдрийг албан ёсоор баярын өдөр болгоно гэж зарлахыг сонсоод мэл гайхлаа.
Хэдэн зуун жил дарлагдаж зовцгоосон ард түмэн шиг одоо бүх юм сайхан болно, одоо бүх юм өөрчлөгдөнө гэх мэтээр дэндүү дүүрэн гэмээр итгэл найдвараа өгч байгаа хүмүүсийг хархаар сонин санагдах юм. Гол нь тэр их итгэл найдварыг нь энэ хүн биелүүлж чадахгүй бол яахав, амласан амлалтууд нь зүгээр л нэг жүжиг мэт байсан бол яана гэх мэт асуултууд толгойд орж ирж байх юм.
Сонгуулийн компанит ажил нэрийдлээр гэр бүл, эхнэр хүүхдүүдээ тайзан дээр хөтөлж гаргаж ирээд л сайн эцгийн, сайн удирдагчийн дүр эсгэдэг нь зөвхөн Обама ч биш урд урьдын туршлагыг давтаж буй мэт. Нэг л хэлбэрдэлтэнд баригдаад байгаa сэтгэгдэл төрсөн. Заал дүүрэн зөвхөн өөрийгөө шүтдэг улсуудыг цуглуулж байгаад (бас л гайхмаар) бүгдэнд нь нэг нэг Америкийн туг бариулж байгаад л амьд шоу тоглохыг үзүүлэх юм аа. Мөн түүнчлэн сонгуулийг үнэн зөв олны хүртээл болгохын тулд элдэв орчин үеийн сансрын техник технологи ашиглалаа гэж их бахархан шуурах нь Америк улс тэр чигээрээ л дэлхийг ноёрхоно, биднээс өөр мундаг улс байхгүй гэсэнтэй агаар нэгэн адил.
Энд жишээ нь хэзээ ч хэнбyгай нь ч сонгуульд яллаа гээд тайзан дээр эхнэр хүүхдүүдээ гаргаж ирээд олны өмнө үнсэлдэн жүжиг тавьдаггүй учир их л содон харагдах юм. 
Америк Улсын сонгууль аа гэж, дүрдээ асар итгэсэн муугүй найруулсан сайн жүжигчидтэй сүүдэр ший юм даа.
Сэтгэгдэл:


аллес гүүте зум ...тен гэбүртстгааг. хоох соллст дүү лээбэн. драй мааал хооох.
ккк party party party
Бичсэн: AttiIa цаг: 21:05, 2008-11-09 | Холбоос | |


эхэх, Хонзо-той санал нэгдсэнгүйэ, хаашаа тээд Обама тавааришийг гараагүй бхад Америк орон ардчилсан биш улс бсн болжийнуу, Миний хувьд Обама гарсан нь Германд Турк ерөнхийлөгч гарсантай ижил хэмээн үзжийнэ, Ялалтын хувьд Обамтай өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч бснгүй, 2рт репүбликан намаас дэвшсэндээ гарав гэж дүгнэжээн.

Аттил honey uls tor ugaas show shd, onoodor bi inder garaad elsen chihriig zaanaas gargaj avdag gej itguulj chadval mgl.iin baitugai Usa prдsident bolloo shd e ho, eheheheh, gol ni arga baril taktik, onooh tom tom UGS l heregteim shig bgaam, Ene Sarcozy tavaarishiig har, Neg Model huuhen daguulchaad yaj uls tord ashiglajeen, gaihaltai bgoozde, zaa hen medhev tsus gej, Uls tor oih bish, uls tor ediin zasgiiin baidal yduu buurai bidende yaj noloolohiig ni harj tandaj sonirhoj ajij suuy, direckt noloolj chadkuigees hoish hetiiin B planaa bodjiisan deer bhdaa gej,

happy

ahh, ьbrigens, Attilla, gratuliere mich ich hab am 5. Geburtstag gehabt, bin schon eine alte Oma geworden,,, werd' verrьckt gsn eheheheh

viel Erfolg

happy
Бичсэн: tatah цаг: 19:08, 2008-11-09 | Холбоос | |


Кеняагийн ерөнхийлөгч бол үнэн ялаа л даа. Гэхдээ Хаана ардчилал байна вэ гэвэл Кеняад биш Америкт байгаа шүү дээ.Гэхдээ Обамагийн энэ ялалт нь харуудын хувьд урам зориг өгсөн нэлээн том үйл явдал л даа. Жишээлбэл монгол залуу Америкийн ерөнхийлөгч болбол Монголчууд баярлана. Гэхдээ энэ нь бас Монголчууд визгүй зорчино гэсэн үг биш. Тусгаар тогтнолын хил хязгаар ийм л байх ёстой байх
Бичсэн: honzo цаг: 00:56, 2008-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax