#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2008-11-30
зүгээр л алхаад л...алхаад л баймаар өдөр
зүгээр л алхаад л...алхаад л баймаар өдөр. ..

малгайгаа духдуулчихаад л, хүйтнийг ч огт мэдрэлгүй, ам хамарнаасаа уур савсуулан, савсуулсан уурандаа сахлын үзүүрээ цантуулж хөлдөөчихөөд л алхаад л алхаад л баймаар...

цас, бороо аль нь ч орсон алхаад л, алхаад л баймаар өдөр... эргэн тойрон хүмүүс сандралдан гүйлдээд л...асгаран шаагих бороонд нөмөр олох гэж нэг нэгнээ түлхэлдэн чихцэлдээд л... юутай ч юм уралдан, яарч сандран, багтаж ядан уурлалдаад л...уцаарлaлцаад л..

дусалж буй хур болгоны цаанаас будаг нь урсан жинхэнэ дүр төрх нь ил гарахуй сандарсан хүмүүс гүйлдээд л...нүүрээ таглан...нүдээ тас анин...ямар ч хамаагүй үнээр зөвхөн өөрийгөө хамгаалан, хальтран унасан нэгэн дээгүүрээ хайр найргүй гишгилэн харайлгаад л...

улаан, ногоон, ягаан, зарим нь улбар шар...өнгө өнгийн будгууд урсаад л урсаад л...хамар, ам, нүд, чих нь ч юу юугүй урсаад л...сүүлдээ зарим нь тув тунгалаг ч юм шиг болж эхлэх үед тэгхээс тэгэх гэсэн юм шиг хүрэмний захаа босгочихоод л алхаагаа улам удаашруулан удаан гэгч нь алхаад л, алхаад л баймаар...

зүгээр л алхаад л...алхаад л баймаар өдөр... 
 

 

жич: дээрхи бичлэгийг вимод оруулаад таван минут хүрээгүй байтал нэгэн анд маань шууд тэр дор нь  шүлэг болгон тэрлэчихэв. таалагдсан шүү баагий ахаа. баярлалаа!

...Зүгээр л, алхаад л баймаар
Зүг чиггүй, зүгээр алхаад л баймаар
Ууртай ч юм шиг малгайгаа духдуулж
Урдах замаа ч харалгүй зөвхөн урагшаа
Цан хүүрэг хацар нүүрийг илбэн
Цайруулж сахлыг бууралтуулавч
Зүгээр л, алхаад л баймаар

Ороолтон завсраар савсах уур
Орог цагаан цас, мөсөн болж цантсан ч
Үгүй бол, намрын хүйтэн бороонд
Үйлийн үргүй нэвт норон чичрэвч
Эргэн тойрныхноо ч эс анзааран
Эрсэлж зөвхөн урагшаа зүтгээд л баймаар
Зүгээр л, алхаад л баймаар

Цасаар шууран, хүйтэн салхиар тургивч
Цан хүүрэг татуулан урагшлаад л баймаар
Усан бороо асган, мөндөр буувч
Улсууд шиг би нөмөр бараадмааргүй байна
Нөөлөг булаацалдан чихэлдэцгээж
Нөгөө л нэг хараалын үг асгалцмааргүй байна
Зүгээр л, алхаад л баймаар

Уурандаа минчийж улайн, бас ягаарч
Ухаангүй гөлийх цэв, цэнхэр мэлмий
Ногоорон байсан ургамал ногоо модод
Намрын өнгөнд хувилан шаргалтаад
Хуйсганах салхинд өөрийн эрхгүй нүдээ анихад
Хорвоо үзэгдэхээ байн өнгөгүй харанхуй болохуйд ч
Зүгээр л, алхаад л баймаар

Хаашаагаа би чинь яарсан юм бол оо
Хариу нэхэж өөрөөсөө асуухдаа
Алхаа минь аажим, аажимаар зөөлөрсөөр
Аяндаа өөрөө хурдаа хассан ч
Хүүгэх салхинд агзасхийн даарахдаа л
Хүрэмнийхээ захыг босгочихоод л
Зүгээр л, би замаа хөөлөө...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-11-30

Атилла андын тэмдэглэлийг байгаагаар нь далийлгаад хаяв гэж...
 

Сэтгэгдэл:


инээх алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 19:11, 2009-08-02 | Холбоос | |


ГОЁ
МУНДАГ ШҮЛЭГ БАЙНА Ш ДЭЭ. ГОЁ ЮМАА
Бичсэн: ТАРЧЛААН (зочин) цаг: 10:01, 2008-12-02 | Холбоос | |


хэ хэ
хэ хэ, хүмүүсийн сэтгэгдэл харах гэсэн сайхан шүлэгнээс бусад нь дандаа миний мэдэхгүй амайрахаар байх шиг вэ, аттила хө гэж...
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:41, 2008-12-01 | Холбоос | |


mannn,,,wie kannst du deinen EINEN Moment so aufnehmen und fast 2 seiten voll schreiben huh??!! ehehehe...

erstaunlich, ich kann nicht mal auf Deutsch 2 Seiten ьber best. Thema schreiben. langsam werd' ich verrьckt , ahahahah

bis dann tongue

P.S: deinen Fr hat talent, wuerde ich sagen.
Бичсэн: tatah цаг: 21:13, 2008-11-30 | Холбоос | |


nice
сайхан шүлэг байна. happy
Бичсэн: piglet цаг: 11:51, 2008-11-30 | Холбоос | |


weder...noch...es ist nur die eine momentaufnahme von mir...kkk
Бичсэн: AttiIa цаг: 08:19, 2008-11-30 | Холбоос | |


ist es ein Traum?... eine Philosophie?

bei mir hat es geschneit. die Sonne und "Salz" schmolz den Schnee sofort. In jedem Weihnachten wьnschte Ich mir Schnee, aber das wird hier niemals passieren.(heul, heul) aber... aber... Regen macht mich traurig, weil ich oft alte Memories denk' . Es ist ja komisch, wieso Natur selbe solch' Gedanken fьr uns schafft und gleichzeitig meine Meinung, Gedankengдnge дndern lдsst.Vielleicht deshalb ist es ganz normal, weil ich mich immer noch im Lebenschaos befinde und nicht in der Lage bin, sowas normales zu verstehen . xixixix...

hasta vielleicht Recht, Regen wдscht Maska von Menschen total und es ist SPANNEND, sie zuzusehen, xixixix

bis dann
Бичсэн: tatah цаг: 07:12, 2008-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax