#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-09-09
Монголоо гэсэн сэтгэл энэ мөн үү???

Энэ Герман гэдэг оронд ирээд овоо хэдэн жилийн нүүр үзлээ, энэ хооронд юу эс тохиолдоо аж. Анх хэлний бэлтгэлд  явдаг байхад надад болон миний эргэн тойронд тохиолдож байсан үйл явдалууд яг одооний минь энэ үзэл бодлыг минь бүрдүүлхэд нөлөөлсөн юм. За ингээд олон юм нуршилүй шууд баримт руу ороё.
Баримт 1.
Манай нөгөө ангид явдаг байсан нэг Монгол залуу байдаг байсан юм (хөөрхий минь талийгаач болсон сураг дуулдсан). Тэр бид 2 нэг сүрхий нийлэхгүй ч хааяа даа мэндийн зөрүүтэй өнгөрдөг байснаас холгүй. Удалгүй тэр нэг удаа эхнэр хүүхэдтэйгээ трамвайд явж байтал 10 аад халзангууд ороод ирэв. Хажууханд нь сууж байсан нэг хар арьстан залуугийн шууд дэргэд нь очиж суугаад саравчтай малгайг нь ийш тийш нь шидлэн хэл амаар илт доромжлон, тэр ч бүү хэл нүүр лүү нь нулимсан гэдэг. Хөөрхий өнөөх нь ч айсандаа яаж ч чадахгүй л байж, аргагүй шүү дээ, 10 аад гал тогооны шүүгээ шиг юмнууд ороод ирхээр. Гэтэл манай залуу зүгээр хараад суусангүй өнөөхийг чинь өмөөрч үг хэлтэл дайран дээр давс гэгчээр шууд тэр залууг эхнэртэй нь барьж аваад нүүр нүдгүй балбасан байж билээ. Тэдэнд эрэгтэй байна уу эмэгтэй байна уу( эхнэр нь 1 сартай охинтойгоо нялх биетэй байссан) юу ч сонин биш, гагцхүү үндсэрхэг үзэл нь моралдаа идэгдсэн улсууд. Ингээд жолооч нь цагдаа дуудсанаар тэд ч зугтаан өнөө 2 маань амьтай голтой үлдсэн гэдэг. Энэ явдал нөхөрийнх нь нэлээн хэдэн хавирга эхнэрийх нь хамар хугарсанаас өндөрлөсөн. Харин ч хүүхэд рүү дайрах гэж байтал цагдаа ирсэнээр тэд зугтаж амжсан гэсэн.
Баримт 2.
Хичээлийн хажуугаар бага сага ажил хийж өдөр хоного залгуулж байдаг оюутан хүний нийтлэг үзэгдэл. Бид ч бас оройн цагаар энд тэнд ажилладаг л байв. Дан монголчуудыг ажиллуулдаг түүгээрээ хөлжсөн жижиг албан байгуулагууд ч байдаг байлаа. Ингээд бидний хэдэн нөхөд ийм нэг барилга цэвэрлэдэг байгуулагад ажиллачаад 10 аад монголчууд ажилаа тараад явж байсан юм. Орой байсаныг ч хэлхүү нийтийн унаа бараг явахгүй буудал дээр нэлээн хүлээсэн юмдаг. Тэгсэн хаанаас ч юм бүү мэт гэнэт баахан хар хувцастай халзан толгойтой залуус биднийг бүслээд авсан. Бид ч охидуудаа дундаа хийж байгаал хэсэг ажигласан. Тэд ч мөн нийтлэг зангаараа гадаадууд зайлцгаа, та нар хархааас үзэн ядаж байна энэ тэр гээд чулуу мулуу нүүлгэв. Хүн хүчээр илт дутуу байгаа бид эдэнтэй тэрсэлдвэл сайн юм болохгүй гэдгийг ухааран сиймхийгээр нь пир пар гээд л зугтаав шд. Тэд ч хойноос хөөж байна, азаар нэгэн трамвай ирсэнээр бидний хөл дүүжлэгдэн хойноос ч өнөөх халзангууд чинь трамвай руу чулуу тоосго тааралдсн юмаа нүүлгэн бид хэд тэгж нэг аз таарч байв.
Баримт 3.
Мөн л манай ангид байсан нэгэн Этиөп. Нутагтаа герман бүсгүйтэй танилцан улмаар германд амьдрал залгуулхаар шийдэн ирсэн гэдэг. Их хөгжилтэй юм их ярьдаг, бид хэд ч хэдэн гадаадууд хоорондоо их нийлж янзан бүрийн баяр ёслолоон цугтаа тэмдэглэн орон орныхоо хоол хүнсээ цуглуулан их ч сайхан зохион байгуулалттай баярлацгаадаг байж дээ. Гэтэл тэр залуу гэв гэнт л нэг өдөр хичээлдээ ирсэнгүй. Бид хэд хоног л хүлээлээ, тэгсэн 3-4 хоногийн дараа манай багш их гунигтай хүрч ирэн Эрмиас маань хэзээ ч ирэхгүйгээр явсан тухай хэлэв. Бид ч болсон явдалыг нь нүдээр хараагүй ч хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээнээс үзхэд мөн л адил халзангуудад зодуулан улмаар тархинд нь наалданги үүсэн эмнэлэгт нас барсан тухай л байлаа. Юутай их харамсал вэ, тэр сайхан залуу тэр сайхан гэр бүл, сүүлд нь эхнэр нь түүнээс жирэмсэн хоцорсон тухай бүр ч сэрдхийлгэсэн мэдээ сонсогдож байсан.
Энэ бол зөвхөн 3-хан баримт. За тэгээд орой үдшийн цагаар хамаагүй гарч болохгүй гэх, гадуур гудамжинд хөл рүү нулимах өвгөд эмгэд, тэр бидэн лүү харж буй насаараа цугларсан үзэн ядалтын харц, бага хүүхдүүд нь нүдий онийлгон шин шан шон гээд зугтаах тэр үйл явдал болгоныг би дурссангүй, дурсахыг ч хүссэнгүй. Энэ бүх байдал зөвхөн надад тохиолдоод байсан юмуу гэвэл үгүй юмаа, энэ бол тухайн үеийн зүүн Германы дүр зураг.
Гэвч, гэвч энэ байдал бол нийт 86 сая хүн амтай германчуудын цөөнхийн хийж буй үйл явдал. Нийт германчуудын 99% энэ үйл явдалуудаасаа ичдэг, үүний эсрэг хэзээд дэмжлэг тусламж үзүүлхэд бэлэн. 1945 оны дэлхийн 2 дугаар дайн эдэнд мах цусанд нь шингэтэл ойлгуулж чадсан. Тиймдээ ч эд агуу хүмүүс гэдгээ батлан хэдхэн жилийн дотор нүүрс нурангидаа баригдсан ард түмэнээс дэлхийн олон олон үзүүлэлтүүдээрээ дэлхийд номер нэг болж чадсан, тэр ч бүү хэл герман хүний нямбай, цагаа барьдаг, хийсэн юмаа хийсэн шиг хийдэг гээд дэлхийн аль ч өнцөгт очсон тэднийг дуртай нь аргагүй хүлээж авдаг.
Энэ арьс өнгөөр, шашин шүтлэг, гарал үүслээр, гаднах төрх байдлаар, хүний мэдлэгийн цар хүрээгээр, бэлгийн чиг хандлалаар нэг нэгнээ гадуурхана гэдэг бол хүний нийгэмд байж боломгүй асуудал. Харамсалтай нь энэ асуудал түүх сөхвөл байсаар барахгүй цаашид ч өөрчөлгөдөх нь юу л бол. Тод баримт жишгээс үзхэд энэ байдал хэзээ ч сайн үр дагавар авч ирж байсангүй.
Анх манай эриний өмнөх 1500 жилээс эхлэн энэ арьс өнгөний ялгаварал Энэтхэгт гарч ирсэн байсан гэдэг баримт бий. Мөн эртний антикийн Грекүүд Варварчуудыг доод гаралтангууд хэмээн гадуурхаж байсан ( proto-Rassismus). 14, 15-зууны үеэс эхлэн энэ орчин үеийн рассизм гээч нь хүчээ авч байж. 1492 онд Испаничууд Андалузыг чөлөөлөн оршин суугч еврэй, мослемчуудыг гадны амьтад хэмээн үзэн нутгаасаа хөөн гаргаж байсан, Estatutos de limpieza de sangre буюу цэвэр цустангууд хэмээх үр хүүхдүүд нь ээж аавтайгаа адилхан цустай байх тухай гаргаж байсан хуулиуд. За тэгээд цаашлан шашин руу орвол Хамын хорлол буюу Бибелд зааснаар Ноа Хамын хүүхдүүдийг бүтээхдээ хамгийн том хүү нь болох Куш-ийг хар арьстай болгож бүтээснээр хүүхдүүдийнх нь хооронд мөргөлдөөн гарч хар арьстангууд хэлмэгдэн үргэлж боолчлогдож байхаар, мөн цаашилн еврэй хүнийг Есүсийг алсан хэмээн үзэн тэднийг үндэстэн ястангаар нь гарал үүслээр нь гадуурхаж байсан түүхүүд, одооны Исраелд болж буй тулгамдсан асудлууд, Япончуудын санал болгож байсан Ямато-гаралтан буюу, Япон, Солонгос, Хятад, Манжуур, Монгол гэсэн 5 үндэстэнгээр бүрдүүлсэн бүлэглэлдээ цагаан арьстай шар толгoйтонгууд үүгээр нэвтрэх эрхгүй энэ тэр гэж бичсэн байх жишээтэй. Энэ олон түүхийн жишигүүд юуг өгүүлж байна? Мартин Лутер Кинг  „Where do we go from here: Chaos or Community?" номондоо энэ тухай бичихдээ, "...гарал үүсэл рассизм гээч нь түүхэнд тухайн улсын сайн сайхны төлөө буюу нэг үгээр эерэг зүйлс хэмээн ихэвчлэн орсон байдаг нь юутай харамсалтай..." хэмээн гасалсан байдаг.
Залуусаа, монголчууд минь, манай муу өчүүхэн улсад сүүлийн үед юу болнов?
Энэ бичлэгэн дээрхи үс хусмаар байгаа залуус Монгол Улсын Үндсэн Хууль гэдэн зүйл мэднэ үү?
Монгол улсын үндсэн хуульны ХОЁРДУГААР БҮЛЭГ Арван дөрөвдүгээр зүйл буюу ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ-ний тухайд дурдахдаа :
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн байдаг.
Үүнээс үүдэн энэ залуус монгол улсын үндсэн хуулиан зөрчиж байна. Үндсэн хуулиа зөрчинө гэдэг улс үндсэтэнээ доромжилж байна гэсэн үг, ахан дүүсээ хүндлэхгүй байна гэсэн үг.  Мөн цаашлаад (Mонголд нацимз үүслээ гэж үү?, Э.Бат-Үүл, 2007.08.30, www.sonin.mn ) УИХ-гишүүн Э. Бат-Үүл гуайн энэ бичлэгийг би хувьдаа 100 % дэмжиж байна.

Эх оронч үзэл энэ мөн үү?

PS: Энэ сэдэвтэй холбогдон монголын хэвлэл мэдээллээр цацагдаж буй мэдээллүүдийг багцалан дүгнэн ярилцах журмаар энд листэнд оруулав.

 

 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
За ямартай ч бичлэг маш их таалагдлаа. Би бас тэдгээр залуучуудыг нээх эсэргүүцээд байдаггүй, бас их дэмжээд ч байдаггүй.
Гэхдээ бас хужаа нарт дургүй болсон хамгийн том асуудал өөрсдөө ерөөсөө болохгүй байгаад. Тэгсэн болохоор л энэ залуучууд нэгдэж гарч ирсийн болуу.
Манайханд бас асар буруу байгаа гэдэгтэй бас санал нэг байна. Одоо нэгэнт хүмсүүдийн сэтгэлгээ иймэрхүү түвшинд байгааг бид одоо яаж ч тэрчлээд тэмцээд өөрчлөхгүй нь тодорхой. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, үр хүүхдэдээ харин өөрсдийнхөө чадахгүй нэгэнт тархинд сууж чадаагүй зүйлсээ суулгаад өгчүүл. Дээр юм бол уу гэж. Магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа тэд эх орны маань сор болсон залуучууд болж төлөвшиж магадгүйм тээ. тэр үеэс эхлэн Монгол авилгалгүй, Монголын залуучууд гудамжинд хогоо хаядаггүй, Монгол залуучууд.... гэх мэтчилэн эерэг хандлагуудын соёолж магадгүй.Тэгүүл одоо л бид үрээ суулгах хэрэгтэй.

Санаагаа нэлээд авцалдаагүй гарагчихлаа.
Бичсэн: 300-н блог цаг: 18:46, 2007-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэмдгэлжийхдаа бичжийгаам чинь big grin

Цаад санаагий нь ойлгожийноо... big grin
амны билгээс ашдын билэг гэж... Сайхан болноо болно хэхэхэ тэхдээ бас сайхан болгох хэрэгтэймаа тээ.. бид нар нэг л юм хийх л хэрэгтэй байна.. юуг яаж гэдэг нь л...
Бичсэн: xvv цаг: 13:57, 2007-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
laughing нэг юм нэмж хэлхэд би монгол л хүн монгол л хүнээрээ дуусна, надад монголоо муулах эх орноо үгүйсгэх нэг ч шалтгаан байхгүй ээ, харин бичлэгийн цаад санааг ер ойшоохгүй юм аа та, гэснээс баяраа тэмдэглээд явж байгаа байх гэж бодсон хүн энд ингээд коммент бичээд явж байх юм, гайхаал... confused
Бичсэн: AttiIa цаг: 01:28, 2007-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэхдээ бас ингэж ярьж болкүй л дээ. Монголд болкүй юм зөндөө л байгаа л даа.. Тэхдээ л сайхан л байна.. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн ээж минь гэж...
Бичсэн: xvv цаг: 01:20, 2007-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл

 

Ингээд үзэхээр хятадуудтай холбоотой бүх сөрөг асуудлууд эцсийн цэг дээрээ очихоор монголчуудтай холбоотой болж таарч байгаа юм. Тэгээд өөрийнхөө толгой дээрх өт хорхойг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харах үлгэрээр бүх бурууг гадныхнаас хараад байгаа юм. Үнэндээ ертөнц дахины хөгжил, соёлын зах зухыг амсчихсан хүмүүст Монголд амьдрах арга зам үнэндээ алга. Гудамжны хөдөлгөөнөөсөө эхлээд л хүний эсрэг. Өлсгөлөн араатан шиг нүдтэй хир даг болсон залуучууд машины сэг уначихаад нийгмийн тав тух, хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд алхам бүртээ хөнөөл тарина.

Дэлгүүрт ороход хятадын хог зарж байгаа хүйтэн хүүхнүүд хариулт мөнгө өгөхдөө аль муухай үрчгэр, үнгэлдсэн уранхайгаас нь түүж нүүр рүү шиднэ. Төрийн нэр барьсан луйварчид нь татвар төлөгчдийн мөнгөөр харийн казинод тоглон сүйрэл авчирна. Хогийн цэг дээр амьдрагчид нь эрхээ хамгаалж байгаа нэрээр гудамж талбайд хөдөлгөөн хаан нийгмийн амьдралын горимыг эвдэнэ. Төрийн нэр барьсан хууль сахиулагчид нь алхам бүртээ хөсөрдүүлэн хогийн саванд чихнэ. Нийгмийн шаар шавхруунууд нь албан байгууллага, иргэдийн эсрэг хором бүхэнд гэмт хэрэг үйлдэнэ.

Нэг ёсондоо Монголд амьдрагчид гэрээсээ гарангуут л нийгмийн хүчирхийлэлд автана. Ийм болохоор монголчуудын уршгаар хил даван орж ирсэн хятадуудыг үзэн ядах биш эргэн тойрондоо байгаа хорт нян тээсэн монгол хүмүүсээ үзэн ядах сэтгэлгээгээр өвчилмөөр байна. Энэ нийгэмд ноёлоод байгаа үзэн ядалт нь хятадууд руу биш хятадуудын гай хөнөөлийг нэг хэсгээ болгочихоод байгаа монголчууд руу чиглэмээр байна. Бид өглөө босоод урд зүгт байгаа Тангад улсаас ирэх аюулыг биш өөр хоорондоо гай гамшиг тариад байгаа, монгол хүний бузар булай бүхнийг арилгах тухай л бодож баймаар байна. Харин дараа нь тангад улсын аюулыг бодоцгооё.



Зассан: AttiIa хэзээ: 2007-10-5 12:56
Бичсэн: AttiIa цаг: 22:24, 2007-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
нээрээ тэр 40000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хятад хар ажилчид оруулж ирэхийг системтэйгээр ямар нэгэн байдлаар эсэргүүцэх юм хийцгээвэл ямар вэ? ямар нэгэн юм зохион байгуулъя!
Бичсэн: xvv цаг: 13:26, 2007-09-30 | Холбоос | |


Уг нь бол...
Төрөөс эсвэл, ямар нэгэн байгууллага, нам эвсэл ч байсан яахав, эсвэл өөр хүчтэй иргэний хөдөлгөөн гарч ирэх шаардлага байгаад байгаа.
Тэгээд хүчээр биш хуулийн дагуу шаардлага тавьж судалж энэ олон хууль бусаар ажиллаж байгаа хар ажилчин хужаа нарыг хөөж гаргаж хуулийнх нь дагуу арга хэмжээ авмаар байна.
Харин хятадаас ажилчин авахаар бол (мэдээж монголчууд бид өөрснөө чадахгүй болохоор sad ) яг инженер энэ тэр мэргэжлийн хүмүүсийг нь авчраад Монгол ажилчдаа хуулийн дагуу шаардаж тэр хятадуудаар заалгаад ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байх...
Энэ одоо орж ирээд байгаа хятад хар ажилчдыг оруулж ирдэг тэр компаниудад хуулийн дагуу арга хэмжээг нь авч ажиллаад энэ асуудлыг шийдчихэж болдог бол уг... doh
Бичсэн: xvv цаг: 13:12, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Магадгүй гадаадад байгаа хүмүүс илүү ухаалаг, арай илүү мэдлэгтэй хүмүүс байдаг болохоор ингэж ярьж бодож байгаа байх. Мань мэт нь бол ер хүлээн зөвшөөрч ойлгож чадахгүй юмаа.
Угаасаа чиний хэлээд байгаа тэр хуулийг мөрдүүлээд, хятад солонгосчуудын толгойг илээд байдаггүй бол өнөөдөр ийм бүлгэмүүд гарч ирэхгүй л байсан...
Угаасаа мэдээж энэ бол зүгээр нүд хуурсан ажил л даа. Гэхдээ ядаж ийм зүйл ч гэсэн байхгүй бол, энэ залуус гарч ирээгүй бол бид өнөөдөр харин ч хятад "skinhead"-уудад Монголчууд өөрснөө зодуулаад, доромжлуудаад сууж байхад дэндүү ойрхон...
Улаанбаатар Эрээн хоёр ах дүү хоёр хот шиг яг адилхан болох байсан байх. Түрүү жил 9 сарын үед ирэхэд энд тэндгүй Хятад хаягтай гуанз, бар цэнгээний газрууд, зочид буудлууд, саунууд, 13-р хорооллын тэр хавиар явахад бараг л Хятадын нэг мужид явж байна уу гэж бодогдохоор, хаа сайгүй хужаа нар шулганалдаад л.. angry
Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийн хууль Монголд үйлчилдэг болчихсон, нэгэнт хууль бүгдэд тэгш үйлчилж чадахгүй байхад би хуулийг мөрддөг хүн гээд суугаад байвал...
Гэхдээ бас сайн мэдэхгүй л юм.. ямартай ч одоо хийж байгаа үйлдлүүдийг нь дэмжиж байна. Гадаадуудад биеэ үнэлдэг хүмүүс арай дэндүү олон болчихсон, хаа газар байдаг үзэгдэл биш болчихсон болохоор л бид энийг ярьж байна. Зүгээр такси барьсан охидууд биеэрээ төлдөг болчихоод байшдээ... not talking
Тэр үс хусах мэдээж ганц нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа, хүний эрхийг зөрчиж байгаа, гэхдээ энд үндэсний эрх ашиг гэдэг юм нэгэнт энийг зөрчихийг шаардаж байна. Сануулга гэдэгтэй ч санал нэг байна. Хэлээд сүрдүүлээд тоохгүй бол хийгээд ирэхээр бас арай л ондоо болж байгаа байхаа...
thinking
Бичсэн: xvv цаг: 13:02, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ичинноровын бичсэн зүйл тун их таалагдлаа.
Бичсэн: Me (зочин) цаг: 08:03, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
http://origo.mn/index.php?z=/0/0/9643/147/
Залуусаа үүнийг бас ороод уншаад үзээрэй, Ичинноров гуай маш зөв юм хэлсэн байна шүү!
Бичсэн: AttiIa цаг: 00:11, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл

Монголдоо ирээгүй удсан тул өөр өнцөгөөс харсан л гэх юм. Мэдээж монголоо гэсэн сэтгэл монголчуд бидэнд хүн бүрт л байгаа. Хятадууд даварч байна гээд уншаад уур хүрч л байна. Гэхдээ би үүгээрээ Герман Улсыг Монголтой харьцуулах гэсэнгүй, хэтэрхий үндсэрхэг үзэл цаашид юунд хүргэж болох талаар санаа аваасай гэж баримт дурдаж буй нь энэ. Монголд угаасаа хууль үйлчилдэггүй юм чинь үндсэн хуулиан зөрчинө үү зөрчихгүй байна уу хамаагүй гээд суугаад байвал бид бүгд ялзралд орно. Нэг л их эрх дархаа мэддэг хирнээ үүрэг даалгавараа мэдэхгүй хүмүүс дийлэнхи юм шиг. Үүнийг анхааруулга хэмээн Tунгаамаа дээр бичжээ, харин анхааруулга маань бодит байдал болсоныг бас уншицгаасан биз ээ. Эднийг зөвхөн ингэсгээд зогсчихно гэдэгт би итгэхгүй байна. Цаашид юу хийх бол гэхээс яс хавталзаж байна, магадгүй хятадын эрлийз хүүхдүүдийг зодно тамлана гэцэн байвал би лав гайхахгүй. Чаддагаар нь хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд нийгмийн эмзэг давхаргын улсууд руу дайралт хийж байна. Хэдий биеэ үнэлдэг ч тэд чинь амьд явах эрхтэй улсууд!!!! Учиргүй сайн дураараа биеэ үнэлээд байгаа гэж лав би бодохгүй байна. Эрчүүд маань өөрсдөө олигтойхон байгаад эхчүүд эмэгтэйчүүдээ хайрлан хүндэлж эр хүн шиг эр хүний дайтай ажил төрлөө хийн орон гэрээ өөднө татан яваад байдаг сан бол эд ингэж явахгүй л байсан байгаа. Гудамжаараа дүүрэн ажилгүйчүүд, архидсан ажилгүй залуусаа тэр 15.000 ажилийн байрны оронд нь ажиллуулаад аяга цай, зүсэм талхаан олоод явж байхын оронд хятадаас баахан ажилчид авчирчихаад өөрсдөө гуйлга гуйгаад яваад байхыг эх оронч үзэл гэж нэрлэмээргүй байна. Дан ганц монголд биеэ үнэлэгч нар байгаад байдаг юм шиг л. Тэр туул голыг бохирдууллаа л гэнэ, муусайн хужаанууд ингэлээ гээл байсан яасан, сүүлд монголчууд өөрсдөө бохирдуулсан болж таарсан шүү дээ. Угаасаа бухимдаж буй ард түмнээ энэ мэт дулдуй мэдээллээр уймруулан, дайран дээр давс нэмэн ингэж иймэрхүү ойворгон залуусыг өөгшүүлж байгаа хэвлэл мэдээллийнхэн, ямар ч үндэслэлгүй хаа хамаагүй нийтлэл бичин, угаасаа өдрийн 80 хувиа зурагтны өмнө өнгөрөөдөг ард түмэнг буруу мэдээлэлтэй болгож байна. Хууль бусаар орогнож буй, хэрэг төвөгт оролцож буй хятадууд солонгосчууд гадаадуудыгаа хил хязгаараа чангалан, хэн дуртай нь орж ирээд садарлуулаад хамаг мөнгий нь салгах биш, оронд нь өндөр мэргэжилийн өндөр боловсролтой гадаад иргэдийг илүү түлхэцтэй орж ирж ажиллах эрхийг нь өгөн, хэн дуртайд нь орох эрхийг нь өгөхгүй байвал бас л нэг асуудал шийдэгдэх байх.

За санал сэтгэгдэлээ хуваалцаж буй та бүхэнд амар амгаланг хүсэе!



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:39
Бичсэн: AttiIa цаг: 16:20, 2007-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл

Атилла чиний энэ бичлэгийг уншаад бодолхийлээд л өнгөрсөн юм, тэгсэн өнөөдөр Бүгдээрээг ухаж байгаад дахиад уншлаа. Миний бодлоор би тэр үс хусна гээд байгаа залуусыг бүрэн дэмжихгүй ч бас буруушааж чадахгүй. Аль ч улс оронд ийм сэтгэлгээтэй залуус байх л ёстой. Хууль хууль байх газраа гууль болоод байдаг байж эх орноо гэсэн сэтгэлгээтэй юм дуугардаг хүмүүсийг болохоор хуулиар айлган сүрдүүлж болохгүй ээ. Тэд ямар мөрөөрөө байгаа хүмүүсрүү герман халзангууд шиг дайраад байгаа юмуу, ердөө л даварсан хужаа нарт тохирсон шийтгэл өгөх гэсэн хэрэг.
Чи эх орондоо ирээгүй удсан болохоор монголын одоогийн бодит байдлыг өөр өнцгөөс хараад байж болох юмаа, чамайг буруутгах гэсэнгүй ээ, зөвөөр ойлгохыг хичээгээрэй.

Нийгэм ийм хүмүүсийг шаардаад байгааг би эмэгтэй хүний хувьд, эгч хүний хувьд эрэгтэй хүмүүсээс илүү их мэдрээд байна. Охин дүү минь жаахан оройтоход л санаа зовно, ядаж байхад хаа сайгүй хужаа нар барилга барих юм. Өөрөө ч ялгаагүй хаа явсан газраа өмхий гадаадыхны бузар нүдний бай болж үг хэлээр хүртэл доромжлуулаад үзсээн. Охидуудаа эмэгтэйчүүдээ, монголчудаа өмөөрч хамгаалах газар гэж үнэхээр байна уу. Нэг л их мундаг хууль дүрэм байдаг, тэр дүрэм хүнд бус мөнгөнд үйлчилдэг болчихсон шүү дээ энд.

Саяхан миний дүү охин талбай дээр найзыгаа хүлээгээд сууж байжээ. Гэтэл үл мэдэгдэх хэлээр шулагнасан юмнууд шууд дөхөж ирээд манай дүүгийн зургийг дараад эхэлсэн байна. Дүү ч сандарч мэгдээд, хавийн хүмүүс хүүе хаая болсон боловч нөгөөдүүл шумуул жингэнэхийн төдийд авч хэлэлцээгүйгээр барахгүй дүүрүү 50 доллар сарвайж доромжилжээ. Энэ үед хаанаас ч юм үл таних 2 монгол залуу гарч ирээд нөгөө даварсан юмнуудын аппаратыг булаан авч бүх зурагнуудыг устгасан байна. Мэдээж бяцхан дажин болж цагдаа ч ирсэн. Харамсалтай нь Монгол охиныг янхнаас долоон доор үзэж авирласан тэр бузар юмнуудын үнэ цэнэтэй зургийг үгүй хийсний төлөө эх оронч хоёр залуу овоо хэдэн төгрөгөөр торгуулаад харин даварсан солонгосчууд монголын хууль мөрийтэй тоглоомноос амттай гээд дооглоод явсан байгаа юм.
Өнөөдрийн бодит байдал ийм хүмүүсийг шаардаж байна, өөрөөр хэлбэл нөгөө сүрхий үндсэн хууль үйлчлэхгүй байхад эх оронч залуус өөрсдийн хуулийг гаргаж нийгэмд үйлчлүүлэх цаг яах аргагүй мөн. Харин учиргүй энэ үзлээ дөвийлгөж үс хусна гэх мэт этгээд үйлдэл хавчуулах юм бол харин хэт туйлширал, тэнэглэл болно л доо. За өөрийн дураар эрээ цээрээгүй бичсэнд уучлаарай.



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:35
Бичсэн: Tsoomii цаг: 15:30, 2007-09-16 | Холбоос | |


бүбээ
Сайн бичжээ. Авууштай санаа оноо их байна. Цаашид зочилж байнаа.
Бичсэн: зочин цаг: 12:29, 2007-09-10 | Холбоос | |


Сэтгэгдэл

Аттила чи баримт 1 дээрээ Тэмүүлэнгийн тухай яричихвуу. Буруу ойлгоогүй бол нас барсан гэвүү? яагаад вэ? хэрвээ мөн бол би бас сонсож байсан юм байна. тэр 2 schmerzengeld гэж энд тэндээс хөөцөлдөж байгаад нэлээн мөнгө салгасан сураг байсан. тэр skinheads-ууд нээрээ аюултай шүү. 4 сарын 20-нд хитлерийн төрсөн өдрөөр нэг монгол хэдэн халзантай таараалдсан чинь hail hitler, hail hitler гэж хэлээд алх гээд баахан даажигнаад явуулсан сураг байдаг юм. ер нь тэр өдөр чинь гадаад оюутнуудыг хичээлдээ яваад ч хэрэггүй гэдэг юм. азгүй ч юм шиг азтай ч юм шиг баагий өдөр судраа мэдэхгүй дэмий тэнэж яваад алуулаагүй салсан нь их юм болсон байгаа юм.

Монголд байгаа янз бүрийн бүлгүүдийн талаар нарийн сайн мэдэхгүй юмаа. Яаж бодсон ч хүнийг хүсээгүй байхад нь барьж аваад үсийг нь хусна гэдэг хүний эрхэнд хэтэрхий бүдүүлгээр халдсан том туйлшрал. Буруу ойлгоогүй бол хятадтай явдаг монгол хүүхнүүдийг барьж аваад үсийг нь хусна гээд байсануу? тийм л үндсэрхэг юм бол гадны хүмүүстээ арга хэмжээ авч үндэстэн нэгтнээ хамгаалж зогсмоор санагдах юм. Тэгээд ч төр зөв бодлого барьж гадны шороон түмэн хүмүүсээ бодлогоор хөөж гаргахгүй бол хэдэн сайн дурын бүлгэмийн хийчихдэг ч ажил биш биз дээ.



Зассан: AttiIa хэзээ: 2007-9-18 06:35
Бичсэн: Me (зочин) цаг: 23:02, 2007-09-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
мөөөөөөн мөн зөв өөө зөв
Бичсэн: g84 цаг: 17:44, 2007-09-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax