#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2007-10-24
Хэлэх үг

...Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн эжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе л санах юм.
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн л эргэх юм хэмээн дуулсаар нэгэн бяцхан халтар охин өөдөөс минь хүрч ирээд нүдэндээ нулимас бөндөгнүүлэнхэн дуулж гуйлга гуйн зогсож байсан нь нүднээс минь ер гардаггүй юм. Энэ бол 2005 онд болсон явдал байлаа. Миний бие төв шуудангийн өмнүүр алхаж явхад таарсан энэхүү бяцхан охин 6-7 хон настай байсан болов уу  л гэмээр. Би ч хармаандаа байсан хэдэн цаасаа бүгдэнг нь өгчихөөд толгойг нь нэг илээд яваад өгч билээ. Түүнээс хойш энэ талаар унших сонсох болгон л тэр өөдөcxөн охины дүр нүдэнд буугаад болдоггүй юм. Саяхан сонин уншиж яваад хүүхдийн хөдөлмөр эрхлэх талаар асрамжийн газарт байдаг хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо өргөн бодол саналаа хуваалцсан байсан талаар олж уншаад та бүгдтэй яалт ч үгүй энэ талаар ярилцахгүй бол болохгүй санагдаж байна. Ингээд энэ талаар бяцхан иргэд минь юу гэж бодож явдаг, яагаад ямар учираас тэд ажил эрхэлдэг, тэдэнтэй өдөр тутам тохиолддог бэрхшээл гээд л ний нуугүй ярилцан сэтгэлдээн хуримтлагдан байдаг бул хар чулуунаасаа бие биентэйгээ хуваалцжээ. Хүн болгон мэддэг ч хөндөж ярилцах дургүй сэдэвийн нэг юм шиг санагдсанаа нуух юун. Саарал нь дэндсэн энэхэн орчлонд хүүхэд гэдэг амьтан л хамгийн түрүүнд өртөж хэлж яриж чадахгүй дотроон энэлэн шаналанхан явдаг биз ээ.
Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд болон асрамжийн газар байгаа хүүхдүүдийн бэрхшээлтэй асуудлын тухай:
• Хүнд зүйл өргөдөг учираас бэртэл авах, өсөлт зогсдог.
• Хөдөлмөр эрхлэхгүй бол хоолгүй болно.
• Мөнгөө бэлэн авдаг.
• Хүүхдүүдийг ажил хийхэд том хүмүүс тоодоггүй.
• Том хүмүүс хүүхдүүдийг монждог. Мөнгөө бага өгдөг.
• Том хүмүүс хүүхдүүдийг тоож ажилд авдаггүй.
• Бэлэн мөнгө авдаг учраас архи дарсанд ордог.
• Буруу зам руу ордог.
• Шалтгаан нь эцэг эхийн дарамт.
• Мөнгөө булаалгадаг.
• Мөнгө олохын хирээр хүмүүсийн хараанд өртдөг.
• Хүүхдүүд ядуурал болон ээж аавынхаа дарамт.
• Мөнгөний асуудлаас болоод буруу замд ордог.
• Бэлэн мөнгөтэй харьцаад ихээр хүүхдүүд улам шунадаг.
• Мөнгө олохоо бодоод хичээлдээ явдаггүй.
• ХЭХ сургуулиас маш их хөндийрдэг.
• Ар гэрийн асуудал маш их нөлөөлдөг.
• Хойд эцэг эхтэй хүүхдүүд голдуу ажил эрхэлдэг.
• Траншейны хүүхдүүд маш их архи тамхи татдаг.
• Ядуурлаас болоод хүүхдээ асрамжийн газар өгдөг.
• Эцэг  эхийн хайр халамж маш их дутагдсанаас болоод гудамжинд гардаг.
• Гэр бүлийн дарамтаас болоод гадуур тэнэж хөдөлмөр эрхэлдэг.
• Баян айлын хүүхдүүд ажил хийдэггүй мөнгөгүй учраас ажил хийдэг.
• Зарим нэг хүүхэд сонирхлоороо ажил хийдэг.
• Аав ээжүүд дарамталснаас , мөн өлссөнөөс болоод ажил хийдэг.
• Ямар нэг зүйлд хорхойссоноос болоод .
• Зарим нэг хүүхэд ээж аавынхаа үгийг даадаггүй.
• Аав ээж хайр халамжаар дутаахгүй бол хүүхэд гудамжинд гарахгүй.
• Эцэг эхийн  ажилгүйдэл.
• Засгийн газраас ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй.
• Өөртөө итгэлгүй , залхуу хүмүүс ядуурдаг.
• Аав ээж болон хүүхдүүд эн тэнцүү буруутай.
• Архинаас маш их зүйл шалтгаалдаг.
• Дүүрэг болгонд ажлын байр байдаг. Гэвч арын хаалгагүй хүмүүст ажил олддоггүй
• Хүнд суртал, төр засгийн муугаас хүүхдүүд энэ байдалд орж байна. Мөн хүмүүс ядуурч байна.
• Ядуу хүмүүсийг ажилд авдаггүй.
• Нас , хүйсийг маш их ялгаварладаг.
• Хүмүүс маш их залхуурдаг.
• Захын атаманууд хүүхдүүдийг дээрэлхэж архи авахуулдаг.
• Хүүхдүүд  маш бага мөнгө олдог.
• Найз нөхөддээ маш их уруу татагддаг. Найз нөхөд нь архи авахуулдаг нэгийг аваад болдоггүй улам их даварч уудаг.
• Хүүхдүүд архи уухгүй, тамхи татахгүй байвал, мөн уруу татагдахгүй байвал хүүхдүүдийн амьдрал дээшлэх болно.
• Хүүхдүүд бусдад уруу татагдаад архи уудаг.
• Хүүхдийн багын хүмүүжил маш их шалтгаалдаг.
• Зах дээр төв ажилладаг. Энэ нь маш их давуу талтай. Хүүхдүүд хүсвэл сургуульд сурч болно. Мөн бусдад уруу татагдахгүй
• Ар гэрээ тэжээдэг хүүхдүүд байдаг учраас сургуульд сурах зав гардаггүй.
• Захын байцаагч, цагдаа нар маш их дарамталдаг.
• Цагдаа байцаагч нар олсон мөнгийг авдаг, мөн барааг хурааж авдаг.
• Гол бэрхшээл нь цагдаа байцаагч нар их дарамталдаг , гэвч ХМТ маш их тусладаг. Тэрэнд маш их дарамталдаг. Байцаагч цагдаа  нарт өгсөнөөс өөрөө авсан нь дээр биз дээ?
• Зах дээр хөгжил мэдээллийн төв байвал маш их давуу талтай.
• Зах дээр маш хямдхан архи уудаг. Үүнд хүүхдүүд маш их уруу татагддаг. Мөн архинаас болоод толгой болон элэгний өвчин тусдаг.
• Архины татварыг нэмж, чанаргүй архийг хорих хэрэгтэй.
• Архины үнийг нэмэх хэрэгтэй.
• ХЭХ хүүхдүүдийн аав ээж нь бас архичин хүмүүс байдаг. Архины үнэ нэмэгдвэл хүмүүс авч чадахгүй, архичин хүмүүс багасна.
• Архинд донтой.
• Ком тоглоомонд маш донтдог. Олсон мөнгөө тоглоомонд зориулдаг. Тэндээ 3 хоног хонодог.
• Архи бага байвал мөнгөө зөв зүйлд зарцуулна. Хоол унд хувцсандаа зарцуулна.
• Байцаагч нар татвар нэхдэг: Өгөхгүй бол барааг асгадаг. Зоддог.
• ХЭХ- д хэл амаар маш иx доромжлуулдаг.
• Ажилд орох болон бусад янз бүрийн зүйлд бичиг баримтгүй учраас хамрагдаж чаддаггүй. Атман нар мөнгө нэхээд өгөхгүй болохоор зодолддог гэжээ.

Босвол сууж чаддаггүй, суувал босч чадаxгүй болтлоо ард түмний хөрөнгөөр түнтийсэн эрхэм 76 гишүүд минь ирээдүйнхээ төлөө санаа тавия л гэж боддог бол энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй минь гэрэл гэгээлэг харагдахгүй л байна даа. Хэрэв бид ирээдүй рүүгээн гар буугаар буудвал тэд эргүүлээд л их буугаар бууддаг юм шүү.

...Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгасан биш
Эжийнхээ ачийг би юугаар хариулсан гэх вэ дээ!
Эмийн цэцгийн шүүдрээр дарс нэрж дайлсан биш
Эх үрсийн өрийг би юугаар төлсөн гэх вэ дээ !

Сэтгэгдэл:


ene tal deer bi ch bas sanaa zovdog buguud tednii tuluu chadah buhnee hiihiig hussen muruudultei
sain baitsgaanuu , deer durdagdsan berhsheeluud tulgaraad baigaa huuhduuded tuslah tedniig hairlan halamjilj, hool hinseer hangaj humuujuulen erdem nomd suraltsuulahsandaa gesen husel muruudul min 3n jiliin umnuus minii dotor baisan. tegsen hedii ch bi yuch hiij chadahgui gej shantarch baisan ch ene udaad bol ehluuleheer shiidsen. tegeed ene tal deer adil bodol zurh setgeltei, gudamjind baigaa huuhduudiin tuluu zoriulahad belen tiim humuus baival hamtarch demjeechee bas sanaa onoogoo huvaaltsaachee gej husej bn. tsaashdaa bid Hristchin halamjiin tuv baiguulahaar zorij temuulj bn aa, tegeed l asramjiin gazaruudiin talar medeelel haij baigaad l tanai blog ruu orood irlee. sanaa onoogoo huvaaltsaj zuvulguuuguuchee bas hamtarch bolno. zaya. mp_98172625@yahoo.com
Бичсэн: zaya (зочин) цаг: 00:22, 2010-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нэгийг бодож хоёрыг тунгаав ...
Бичсэн: Pearle Deppsu (зочин) цаг: 19:30, 2007-10-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙ
Бичсэн: ganxvv цаг: 22:06, 2007-10-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Oird iimerhuu zuilees hol hundii bailaa, yum duugarahgui baij chadahguinee.

Yah argagui niigmiin hamgiin emzeg sedev ene sh dee. Tednii buruu gej yu baih yum be, hun bololh gej zutgeseer nuguu saihan zayag burhnaas avaad arai gej irtel umnu ni iim muuhai huvi zaya huleej baigaag ted medsen bol ierehgui l baih baisan bolov uu,
etseg ehdee gologdson hayagdsan huugdsun geel ter olon huuhduudiig uls anhaarch baigaa gevuul yostai ugui ee, Osoltgui hudlaa asramjiin gazar baiguulsan bolchool tendee hool und umsuh huvtsasgui hair enerelgui hashij orhichihood eniig yu gehiin.

Nas biyed hursen ohiduud zunduu baihad tedend sariin temdegiin muchlugiin hugatsaand hureh hemjeenii ariun tsevriin heregleleeer hangaj chadahgui baigaa yum chini..... ene bol naad zahiin jishee shuu sad

Mongoliin ireedui bolson ene huurhun huuhduudee eh ornoo gesen zuv setgeltei huurhun humuujuuleed avah yumsan.

Нүдэндээ нулимстай хүүхэд битгий л байгаасай даа.
Бичсэн: Tsoomii цаг: 16:20, 2007-10-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax