#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

зүгээр л алхаад л...алхаад л баймаар өдөр

бичсэн: AttiIa, 2008-11-30, 05:37
зүгээр л алхаад л...алхаад л баймаар өдөр. ..

малгайгаа духдуулчихаад л, хүйтнийг ч огт мэдрэлгүй, ам хамарнаасаа уур савсуулан, савсуулсан уурандаа сахлын үзүүрээ цантуулж хөлдөөчихөөд л алхаад л алхаад л баймаар...

цас, бороо аль нь ч орсон алхаад л, алхаад л баймаар өдөр... эргэн тойрон хүмүүс сандралдан гүйлдээд л...асгаран шаагих бороонд нөмөр олох гэж нэг нэгнээ түлхэлдэн чихцэлдээд л... юутай ч юм уралдан, яарч сандран, багтаж ядан уурлалдаад л...уцаарлaлцаад л..

дусалж буй хур болгоны цаанаас будаг нь урсан жинхэнэ дүр төрх нь ил гарахуй сандарсан хүмүүс гүйлдээд л...нүүрээ та...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бадам...бадам,бадам.

бичсэн: AttiIa, 2008-11-09, 07:47


Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хөө
Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй еэ хөө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авчирна гайхмаараа хөө...

Мандарваа буюу Бадамлянхуа хэмээх цэцэг хэдийгээр манай улсад ургадаггүй ч Монголчууд шүтэж биширсээр бурхадын суудалд хүртэл залан хүндэлж ирж. Арга ч үгүй юм. Түүний үзэсгэлэн гоог хараад ханашгүй. Тиймээс цэвэр ариун, нандин зүйл болгонтой зүйрлэн их бичдэг. Үүний хамгийн тод жишээ бол Соёмбо.

Соёмбо тэмдгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах засгийг байгуулж, Үндсэн хуулийг баталж, улс...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Yes, we can?

бичсэн: AttiIa, 2008-11-07, 04:05
Америк орны үлгэр дууриалал гэж сонин эд байгаа юм шүү. Хэдийгээр Обама ялсан нь дээр байсан мэт боловч учир зүггүй мэгширтэл уйлаад л, миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ тэр гээд ярилцлага өгөөд байгааг харах муугүй инээдмийн жүжиг үзсэнээс хавьгүй дээр юм.
Кениа улсын ерөнхийлөгч нь 11 сарын 6-ны өдрийг албан ёсоор баярын өдөр болгоно гэж зарлахыг сонсоод мэл гайхлаа.
Хэдэн зуун жил дарлагдаж зовцгоосон ард түмэн шиг одоо бүх юм сайхан болно, одоо бүх юм өөрчлөгдөнө гэх мэтээр дэндүү дүүрэн гэмээр итгэл найдвараа өгч байгаа хүмүүсийг хархаар сонин санагдах юм. Гол нь тэр их итгэл...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих