#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

Энэ өдөрийн төлөө! эргэж буцаж шившигээ тарихгүйн төлөө!

бичсэн: AttiIa, 2008-06-30, 01:46

Энэ өдөр Монгол Улсад маань сонгууль болж өнгөрсөн. Үр дүн нь ямар болж өнгөрсөнийг мэдээллийн хэрэгсэлээр хайгаад олж уншиж чадсангүй. Юутай ч, нүдээ олж л дээдэс түшмэдүүд маань тодроосой доо. Тэрнээс ямар нам гарна миний хувьд ялгаа огт алга. Сонгууль хэмээх нь миний ойлгож явдагаар нэг нэгнийхээ эсрэг тэмцэлдэх биш эх орон ирээдүйн төлөө тэмцэж чадах аль нэг намыг олж сонгоxoд оршдог гэж бодож явдаг. Би ямарваа нэгэн юмны эсрэг гэж хэлэх дургүй. Эсрэг гэдэг үг нь цаанаа л нэг ёозгүй. Би тийм юмны эсрэг, ийм юмны эсрэг гэж хэлэх нь шууд бус утгаараа дайсагнал үүсгэж байна гэж ойлгодог. Чамт...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өглөө боллоо

бичсэн: AttiIa, 2008-04-14, 13:26
Тиймээ, үүр цайхыг харах хичнээн сайхан юм бэ? Өчигдөрийн бодол өчигдөртөө үлдчихжээ, бурхан минь юутай их аврал вэ? Өчигдөрхөн гэгэлзэн байсан сэтгэл өнөөдрийн үүрийн цолмонтой хамт анивчин алга болчихлоо. Шинэхэн бодлоор тархиа цэнэглэн, хүн болгоныг унтаж байх хооронд харанхуй дунд унтаж байгаа нялх амьтанг сэрээхгүй өлмий дээрээ алхлан тэмтичэн үүрийн гэгээнээр дохилзон байх би дуртай гэж. Та нар яг одоо тэнгэр лүү сайн хар даа. Юм олж харж байна уу? Нүдээ онийлгоод ажигла л даа. Сар үгүй атал шүүдрийн нойтон дусал бүр гэрэлтэээд л, oд үгүй атал орчлон бүхэлдээ гялалзаад л. Үүр цайх гээд м...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Учиртай гурван толгой

бичсэн: AttiIa, 2008-04-12, 21:00

Битүүний орой болон шинийн нэгэнд үзэгчид «Учиртай гурван толгой» дууриа сонсож, үзсээр байгаад бүр дасаж орхижээ. Зохиол бүхэн өөрийн хувь заяатай байдаг гэсэн эртний Грекийн мэргэн үг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай бүтээл вэ, анх хэрхэн яаж төрсөн юм бол? Энэ тухай төрийн хошой шагналт Донровын Намдаг (1911-1982) сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ.


...1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.

Уг нь би Нацагдоржийнхо...

төрөл:Дурсамж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих